
ДАШТ-ЫН ДУУЛИАН
2026 оны 7 сарын 7·Үйл явдал
Бразилийн шившигтэй хожигдлоос ч илүү шившигтэй зүйл хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаагаа тохиох гэж байна.
Хөлбөмбөг жаахан гадарладаг захын жаал ч улаан хуудас авсан тоглогч дараагийн тоглолтыг автоматаар өнждөг. Дээр нь улаан хуудас авсан шалтгаанаас болж сахилгын шийтгэл ч оногдуулж болдог гэдгийг.
ДАШТ-ийг зохион байгуулагч АНУ-ын шигшээ багийн гол довтлогч Фоларин Балогун хасагдах шатны эхний Босни Херцеговинатай хийсэн тоглолтын үеэр аюултай тоглолт хийж улаан хуудсаар торгуульсан. Дүрэм, журмаар Балогун Бельгийн эсрэг хийх тоглолтыг өнжих учиртай.
Тэгтэл ФИФА Балогуныг Бельгийн эсрэг тоглолтод оролцож болно гэсэн шийдвэр гаргаж. Гаргах гаргахдаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг ФИФА-ийн босс Ж.Инфантинотой утсаар ярьсны дараа энэ шийдвэрийг гаргажээ. Шившигтэй.
Д.Трамп ч сошиал хуудсаар ФИФА-д баярлаж талархсанаа илэрхийлж!!! Ийм юм байж болдог юм уу?!?!?
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Бразилийн хожигдол гэснээс олон хүн Винисиус Жуниорыг яагаад "пенальти" цохиогүйг ойлгоогүй. Тэгвэл Бруно Гимарэйнс 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн нь дасгалжуулагчдын багийн шийдвэр байжээ. Судалгааны үндэс, статистик зэргийг хараад хэрэв пенальти болбол Неймар цохих сонголттой байж. Харамсалтай нь пенальти болох үед Неймар "сэлгээний суудалд "байсан. Неймарын дараа Игорь Тиагу, Рафинья, Бруно Гимарэйнс , Мартинелли гэсэн дараалалтай байсан бөгөөд Бразилийн шигшээгийн хувьд Винисиус Жуниор топ таван "пенальтист"-д багтдаггүй ажээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин











