
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ "БАЗАА" #23
2026 оны 7 сарын 12·Мэдээ
Колумбын шигшээ баг Швейцарт торгуулийн цохилтоор (3:4)хожигдон ДАШТ-ийг орхисон. Нэмэлт цагийн 115 дахь минутад гоол оруулах маш сайхан боломж алдсан Колумбын довтлогч Хаминтон Кампас эх орондоо харихаа түр хугацаагаар ч болов хойшлуулаад байна. Түүнийг болон гэр бүлийг заналхийлсан сошиалд өргөн тархаад байга юм.
1994 онд мөн АНУ-д болсон ДАШТ-ий үеэр өөрийн хаалгандаа гоол оруулсан Колумбын шигшээгийн хамгаалагч Андреас Эскобар эх орондоо очоод бусдад буудуулан харамсалтайгаар амиа алдсан гашуун түүх бий.
⚽️⚽️⚽️⚽️⚽️
АНУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч, тв хөтлөгч Ана Каспарян шууд нэвтрүүлгийн үеэр жинхэнэ онигоонд оржээ. Тэрбээр TYT-ийн эфирт АНУ-Босни ба Херцеговина багуудын тоглолтын мэдээг хүргэхдээ:
"Манай АНУ-ын багаас Балогун улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн ч Босни болон Херцеговина хэмээх хоёр жижиг улсыг 2:0-ээр хожиж чадлаа" хэмээн ярьжээ. 😂😂😂😂😂
Перу улсад 500-гаас олон шинээр төрсөн хүүхэд Норвегийн довтлогч Эрлинг Хооландын нэрийг авчээ. Үндэсний бүртгэлийн төвийн мэдээлснээр 468 хүүхэд Хооланд нэр авсан бол 91 хүүхэд Эрлинг Хооланд гэсэн нэрийг авчээ.
Мэдээж хөлбөмбөгийн ДАШТ эхэлснээс хойш эхээс мэндэлсэн хүүхдүүд энэ нэртэй болж буй бөгөөд Норвегийг шөвгийн наймд шалгарснаас хойш эрс нэмэгдсэн байна.
Перуд мөн Месси нэртэй 3402 хүн, Лионель Месси хэмээн түүний бүтэн нэрийг авсан 292 байдаг гэнэ.
Бас Криштиану Роналду нэртэй 1185 , Ламин Ямаль нэртэй 1241 хүн байдаг бол Бразилийн Неймарын "амидаа" 33 809 хүн Перуд байдаг ажээ.
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Сүүлийн гурван ДАШТ-д тун амжилтгүй оролцсон Германы шигшээ багийг цуут дасгалжуулагч Юрген Клопп удирдахаар болжээ. Клопп "бундестим"-ийг 2027 оны Үндэстнүүдийн цом, 2028 оны Евро, 2030 оны ДАШТ-д жолоог нь залах аж.
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин











