
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ "БАЗАА" #24
2026 оны 7 сарын 14·Тойм
АРГЕНТИН-ШВЕЙЦАРЬ 3:1
Хэсгийн тоглолтод Aвстри, Алжир, Иордан, хасагдах шатанд Кабо Верде, Египет, Швейцарь. Дэлхийн аварга Аргентиний "амны хүүхдүүд".
Гэхдээ аварга хасагдах шатанд их л зовж байж давлаа.
Швейцарь Аргентиний хүч чадлыг жинхэнээсээ сорих анхны баг байсан, тийм ч байж чадлаа.
Дөнгөж 10 дахь минутад Мессигийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг Макаллистер дагуулж арагш мөргөөд эхний гоолыг оруулан давамгайллыг олж авсан, Аргентин.
Гэвч швейцарчууд аажмаар тоглолтыг удирдаж, хоёрдугаар хагаст зүй ёсоор тэнцүүлсэн.
Хэрэв Эмбологийн маш тэнэг "жүжиглэлт"-ийг VAR-аар илрүүлж, хоёр шар буюу улаан жавтий хүртээн, швейцарьчууд бүтэн цаг шахуу ( үндсэн цагийн сүүлийн 20 мин+ экстра цагийн 30 мин) хүн дутуу тоглоогүй бол тоглолтын хувь эцсийн үр дүн хаашаа эргэх байсныг хэн мэдлээ.
Нэмэлт цагт Хулиан Альварасын 90-ийн буланд зоосон гайхалтай гоё гоолын ачаар "Азын тэнгэр" нь ойр байдаг Аргентин хагас шигшээд шалгарлаа.
Тэнд "заналт дайсан" Англи нь тэднийг хүлээж буй. Урьд өмнийн олон "тооцоо бодох" ширүүхэн тулааныг Та бид үзэх нь ээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин











