ДАШТ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ: Хөлбөмбөг бол зөвхөн 2 багийн 22 тоглогч талбайд гараад 90 минутын турш өрсөлдөх тухай асуудал биш юм. Зарим хүний хувьд энэ бол мөрөөдөл, харин заримынх нь хувьд дэлхийгээр аялах шалтгаан ч болдог. Энэ дугаараар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аялал, хөлбөмбөг хүмүүсийг хэрхэн дэлхий даяар нэгтгэдэг тухай ярилцах болно. Энэ дугаарын зочдоор, аялагч, “Шар Айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү, “Нью Жуулчин Турс” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал З.Мөнхтөгс нар оролцлоо.