Дугаар 2: ДАСГАЛЖУУЛАГЧ: Хөлбөмбөгийн ДАШТ бол зөвхөн тоглогчдын биш, агуу дасгалжуулагчдын стратеги, алсын хараа, хурц ухаанаа уралдуулах талбар юм. Түүхийн урт замд олон зуун дасгалжуулагч ДАШТ-ий дэвжээнд зодоглож байсан ч цөөхөн хэд нь л ДАШТ-ий алтан хуудсанд нэрээ мөнхөлж чадсан байдаг. Энэ удаагийн дугаарт AFC-ийн про зэрэглэлийн Монголын анхны дасгалжуулагч Б.Гарьдмагнай, AFC-ийн A зэрэглэлийн дасгалжуулагч Э.Ганзориг нар оролцон, “Дасгалжуулагч” сэдвээр ярилцлаа.